Skip to content
- Visa application form        - Visa application form for tourists
Элчин сайдын мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл

Эрхэм Монгол анд нар аа,

Миний бие Монгол Улсаас Австрали Улсад суурин суух анхны Элчин сайдын хувьд шинээр нээгдэж буй ЭСЯ-ны албан ёсны вэб хуудаснаас Та бүхний амар амгаланг эрэхийн сацуу манай вэб хуудсанд тавтай зочлохыг урьж байна.

Монгол Улс одоогоос гуч гаруй жилийн тэртээ буюу 1972 оны 9 дүгээр сарын 15-нд Австрали Улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд манай хоёр орон улс төр, эдийн засаг болон хүмүүнлэгийн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, улмаар өргөн хүрээтэй түншлэлийн түвшинд хүргэхийг удирдлага болгон Монгол Улсын Засгийн газар Австрали Улсад ЭСЯ байгуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ЭСЯ 2008 оны 10 дугаар сард Канберра хотноо үүд хаалгаа нээсэн.

Манай ЭСЯ-ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь харь нутагт сурч, ажиллаж, амьдарч буй өөрийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжлэг, хэрэгцээтэй төрийн үйлчилгээг үзүүлэх явдал юм. ЭСЯ иргэд та бүхэндээ үзүүлэх консулын болон нотариатын үйлчилгээний талаар аль болох дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудсандаа багтаахыг зорьсон болно.

Манай ЭСЯ-ны хамт олон та бүхэнд шаардлагатай мэдээлэл өгөх, дэмжлэг үзүүлэхэд ямагт бэлэн байх болно.  Манай вэб хуудсын талаарх өөрсдийн санал бодлоо бидэнтэй хуваалцаж байвал бид талархан хүлээн авах болно.

Манай вэб хуудсаар зочилсонд талархахын ялдамд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гүнээ хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД                                     ЦЭРЭНДОРЖИЙН ЖАМБАЛДОРЖ

 
Learn Mongolian at the Australian National University PDF Хэвлэх И-мэйл


 
ЕРӨНХИЙ САЙД НАРЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ PDF Хэвлэх И-мэйл
ЭСЯ-ны мэдээ
Бичсэн Embassy of Mongolia   
2011 оны 2-р сарын 25, Баасан гариг, 22:49
There are no translations available.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 22-ны өдөр Австралийн Ерөнхий сайд Ж.Гиллардтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв.

Амжилттай болж өндөрлөсөн яриа хэлэлцээний дүнд Австралийн тал манай оюутнуудын визийн нөхцлийг хөнгөвчилж, Австралийн худалдааны газар 2011 онд багтаан Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээхээр болов. Австралийн Засгийн газар Монгол, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлж, 2012 оноос эхлэн жил тутам хүлээн авч суралцуулах монгол оюутны тоог 28-аас 38 болгож  нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Мөн 2010-2011 оны санхүүгийн жилд Австрали манай улсад 1.5 сая долларын буцалтгүй тусламжийг нэмж үзүүлэхээр болов. Ерөнхий сайд нарын уулзалтын дүнд хоёр тал Хамтарсан мэдэгдэл гаргав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 2-р сарын 25, Баасан гариг, 22:59
Дэлгэрэнгүй...
 

Banners

myspace graphic

 

Холбоос